Японд “тулаан”-ыг оны ханзаар сонгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

 

Японы Ханзны холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг уралдааны дүнгээр “тулаан” гэсэн утгатай ханзыг 2022 оны бэлэг тэмдгээр сонгожээ.

Уралдааны дүнг зарлах ёслол Киёмизү сүмд болсон байна. Даваа гарагт /2022.12.12/ Японы хамгийн нэр хүндтэй сүмүүдийн нэг Киотогийн Киёмизү сүмийн лам “тулаан” гэсэн утга бүхий ханзыг 1.5х1.3 метр хэмжээтэй “васи” цаасан дээр бичжээ. Оны бэлэг тэмдэг болсон ханзыг бичихдээ Хирошима мужид зөвхөн цагаан адууны сүүлээр хийсэн 4.5 см голчтой бийр, Нара мужийн тусгай бэхийг ашигладаг байна.

Зохион байгуулагчид оролцогчдын сонголтыг “Энэ онд сайн, муу маш олон тулаан болсон. Коронавирусний эсрэг тэмцэл, бейсболын талбай дахь тулаан, Катар дахь хөлбөмбөгийн талбайд Японы шигшээ багийн шөвгийн наймд орохын төлөөх тэмцэл, Украин дахь тулаан зэрэг юм” хэмээн тайлбарлажээ. Өнгөрсөн оны бэлэг тэмдгээр “алт” гэсэн утгатай ханзыг нэрлэж байв. 2021 онд Японы баг Олимп, Паралимпын наадамд алтан медалийн бороо оруулсныг бэлгэдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top