Япон 3 мянга хүртэлх км зайн тусгалтай пуужин боловсруулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Японы Засгийн газар гурван мянга хүртэлх км зайн тусгалтай пуужин боловсруулах, үе шаттайгаар байршуулах асуудлыг судалж байна гэж “Майничи” сонинд эх сурвалж дурдан мэдээлжээ.

Өдгөө Японы зэвсэглэлд буй пуужингуудын тусгалын зай нь 100 гаруй км байдаг байна. Батлан хамгаалах хүчин чадлаа сайжруулах төлөвлөгөөний дагуу Токио пуужингуудынхаа тусгалын зайг нэг мянган км-ээс нэмэгдүүлж, шинэчлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2-3 мянган км зайн тусгалтай шинэ пуужин боловсруулах боломжийг судалж байна.

Эдгээр пуужингаа гурван үе шаттай байршуулах аж. Эхний шатанд нэг мянган км зайн тусгалтай пуужингуудыг Нансэй аралд 2026 он гэхэд байршуулахаар төлөвлөжээ. Хоёрдугаар шатанд хоёр мянган км зайн тусгалтай пуужингуудыг Хоншю аралд байршуулах ба Фүжи уулын бүсийг мөн судалж байна. Пуужин байршуулах товыг одоогоор тогтоогүй байна. Харин гуравдугаар шатанд Хоккайдо аралд гурван мянга орчим км зайн тусгалтай пуужингуудыг 2030-аад оны дунд үед байршуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top