Дуудлага худалдаагаар аварга малтуу мөөг 184 мянган еврод хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Италийн Пьемонт мужид буяны дуудлага худалдаагаар аварга том цагаан малтуу мөөг 184 мянган еврогоор зарагджээ.

700 гр жин татсан мөөгийг Хонконгийн нэгэн бизнесмен цахимаар оролцон, авчээ. Аварга мөөгний нэг гр нь 194 еврод хүрсэн нь нэг гр алтны үнээс даруй дөрөв дахин их юм.

Дуудлага худалдаагаар зарагдсан бусад мөөгнүүдийн үнэ 330 гр нь 11 мянган евро, 150 гр нь таван мянган еврод хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top