Монголын идлэг шонхор дэлхийн хамгийн үнэтэй шувуу болов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 09

Саудын Арабын Олон Улсын Шонхор ба Ан агнуурын үзэсгэлэнд Монголын хоёр шонхор нийт 900,000 саудын риал (ойролцоогоор 173,276 ам.доллар)-оор зарагдсан тухай Саудын хэвлэл мэдээллийн агентлаг (SPA) мэдээллээ.

Дуудлага худалдаанд оролцогчдын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж, Риядын хойд хэсэгт орших Malham дахь Үзэсгэлэн, Конвеншн төвд цугласан зочид идэвхтэй оролцов. Дуудлага худалдаагаар эхлээд насанд хүрсэн шонхрыг 200,000 риалаас дуудаж, 450,000 риалд хүрсэн байна. Дараа нь залуу шонхрыг танилцуулж, 100,000 риалаас эхэлсэн үнэ 450,000 риалд хүрчээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр анх удаа Монголын шонхорт зориулан тусгай павильон байгуулсан нь онцлог байлаа. Саудын Араб болон бүс нутгийн шонхор сонирхогчдын дунд Монголын шонхор нь өндөр чанар, тансаг үнэ цэнээрээ нэр хүндтэйд тооцогддог. Тусгай павильонд Монгол болон Зүүн Азийн шонхор шувуудыг танилцуулсан байна.

Монголын шонхор нь том биетэй, өргөн далавчтай, тэсвэр хатуужилтай гэдгээрээ онцлог бөгөөд өнгөний хувьд цайвар цагаанаас хар хүрэн гээд олон янзын хувилбартай байдгаараа үнэд хүрдэг байна. Энэ шинж чанарууд нь шонхрын спортод онцгой давуу тал олгодог бөгөөд хатуу ширүүн нөхцөлийг даах чадвар, сургалтад хурдан дасдаг чанараараа сонирхогч болон мэргэжлийн анчдын сонирхлын дунд эрэлт өндөр байдаг байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чингис хааны шувуу(66.181.161.194) 2025 оны 10 сарын 15

Монголын сүлд тэнгэрийн амьтан өмхий арабуудыг чимэх гж гуйлагчин шахуу бсан улс ингэж баяжих гж монгол улс ч түүх болж үлдэждээ

0  |  0
Шинэ монгол(103.168.34.194) 2025 оны 10 сарын 14

Үнэхээр тас харагдаж бна шүү

0  |  0
Зочин(202.55.188.90) 2025 оны 10 сарын 15

Төрийн билэгдэл шувуугаа гадагшаа зараад байхаар яаж өөдлөх билээ дээ.

2  |  0
B.zochin(202.55.188.113) 2025 оны 10 сарын 15

Arabuudad hyamd uneer uguh bish tednees mergejilten avchirch shinjuulj tsuun toonii shonhor shuvuug Mongolchuud uursduu exsportolj bolno bizdee.Mun duudlaga hudaldaand ni oroltsoj bolmoor sanagdah yum.

2  |  1
Сэлэм жанжин (103.229.120.251) 2025 оны 10 сарын 15

Бид яагаад монгол шонхрыг зарах нь битгий хэл. Хамгаалж, туг сүлд, мөрдөс малгайнхаа оройд залах ёстой. Тэр муу Будда, Христос эдр бол үхсэн баас шд ээ өөрийгөө ямар харуулдаг биш

6  |  1
Алтангоо (202.126.88.97) 2025 оны 10 сарын 15

Шонхор шувууг дуусгах нь дээ хөөрхий шуналын туламнууд.

7  |  0
M(66.181.185.80) 2025 оны 10 сарын 12

Uned hurgej chadaj bas hudaldaj avj chadaj bn harin bid

0  |  1
M(66.181.185.80) 2025 оны 10 сарын 12

Uned hurgej chadaj bas hudaldaj avj chadaj bn harin bid

0  |  1
Мо(203.91.115.39) 2025 оны 10 сарын 15

Боя гэж амьтдаар бизнес хийж баяжцгааж ар нь хүнд ирнэ дээ

3  |  0
Бат(66.181.182.152) 2025 оны 10 сарын 12

Нүүдэлийн шувууг монгол шувуу гэж элиирцгээдэгээ болиоч

2  |  1
Зочин (66.181.179.236) 2025 оны 10 сарын 15

БО Яам Монголын шонхрыг асар хямд үнээр гаргадгаа болих хэрэгтэй

4  |  0
Л.Цэнгэл (203.91.115.48) 2025 оны 10 сарын 16

Амьд амьтан зарж байгаа нь хууль бус үйлдэл үхсэн МАН ынхан байгалийн нүүрс алт зэс газрын тос хонины ноосноос авдаг ланолин,газрын тос зэргээ ямарч татваргүй гадныханд алдчихаад одоо бүүр сүүлдээ идлэг шонхор шувуугаа зарж байгаа нь боолын нийгмийг сэргээсэнтэй адил болж миний Монголын нэр хүндийг гутааж байгаад нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

5  |  2
Сартуул (202.126.90.43) 2025 оны 10 сарын 12

Монголын шонхор гэж бөйдаггүй .шонхор бол нүүдэлчин шувуу..хойд Сибирийн буюу Якутын шонхор л цагаан өнгөтөй байдаг...цас мөсний орны орны цагаан шонхор д хамгийн мундаг нь байдаг...

4  |  4
ИРГЭН(66.181.181.203) 2025 оны 10 сарын 12

Монголын шонхор шувуу хамгийн өндөр үнэ хүрч, Монголын шонхор шувууг хулгай, авилгаар зарсан МАН мафиууд хамгийн их баяжиж гэнээ!!!

2  |  1
Top