Тираннозаврын бүтэн араг ясыг 30 сая ам.доллароос дуудна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхий дээр 67 сая жилийн өмнө амьдарч байсан тираннозавр үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг дуудлага худалдаагаар оруулах гэж байна. Sotheby’s дуудлага худалдааны ордон долоодугаар сарын 14-нд зохион байгуулах арга хэмжээгээрээ T-rex үлэг гүрвэлийн араг ясны дуудах үнийг 30-40 сая ам.доллароор үнэлжээ.

Тус олдворыг 2021 онд Хэри Гас Ликинг гэгчийн эдлэн газраас илрүүлсэн бөгөөд түүний нэрээр Гас гэж нэрлэжээ.

“The Financial Times” сонин 2024 онд “Citadel” сангийн үүсгэн байгуулагч Кен Гриффин “Sotheby’s” дуудлага худалдаагаар Алекс нэртэй стегозавр үлэг гүрвэлийн араг ясыг 44.6 сая ам.доллароор худалдан авч байсныг сануулжээ. Алексийн дуудах үнэ нь 4-6 сая ам.доллар байжээ. Өдгөө Алекс Нью Йоркийн Байгалийн түүхийн музейд байрлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top