Ирина Шейк, Брэдли Купер нар ЭРГЭН НИЙЛСЭН үү?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

36 настай супер модель Ирина Шейк, 47 настай Брэдли Купер нар хамтдаа явж байгаад папарацуудын дуранд өртжээ.

Дундаасаа нэг охинтой ч салсан байсан хосууд энэ удаад гадуур зугаалахдаа романтик байдлаа нуугаагүй байна. Тэд бие бие рүүгээ энхрий харцаар харж, тэврэлдэж, нэг нэгэндээ хүрч байжээ.

Ирина, Брэдли нар дөрвөн жил гаруй үерхэж, охинтой болсон ч хоёр тийш болсон байсан юм. Тэд таван настай Лея охиноо ээлжлэн авч, салсан ч эв найртайгаар хүүхдээ хамтран өсгөдөг үлгэр жишээ оддын нэг.

Тэгвэл хосууд эргэн нийлж, хоёр дахь хүүхдээ төрүүлэх талаар ярилцаж байгаа гэх мэдээлэл Холливудын шар хэвлэлүүдээр гарах болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top