ОХУ, БНХАУ хамтарсан сургуулилт хийсний хариуд Сөүл,Токио сөнөөгч онгоцнуудаа хөөргөв

Я.Болор | Zindaa.mn
5 цагийн өмнө

Орос, Хятадын стратегийн бөмбөгдөгч онгоцнууд Ази, Номхон далайн бүс нутгийн агаарын орон зайд хамтарсан эргүүл хийсний хариуд Сөүл, Токиогийн зүгээс сөнөөгч онгоцнуудаа хөөргөжээ.

Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүмигийн мэдээлснээр, цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай Оросын стратегийн Ту-95 бөмбөгдөгч хоёр онгоц Япон тэнгисийн бүсээс Зүүн Хятадын тэнгисийн зүг нисэж, Хятадын H-6 бөмбөгдөгч хоёр онгоцтой хамтран Номхон далай дээгүүр нислэг үйлджээ. Японы Окинава, Мияко арал орчимд тэдэнтэй Хятадын J-16 сөнөөгч дөрвөн онгоц нэгдсэн байна. Үүнтэй зэрэгцэн Оросын нисэх хүчин Япон тэнгис дээгүүр алсын зайн радиолокацийн А-50 онгоц, Су-30 сөнөөгч хоёр онгоцоо хөөргөөжээ.

Үүний дараа Япон, АНУ хоёр Япон тэнгист хамтарсан сургуулилт хийжээ. Энэхүү сургуулилт нь статус-квог хүчээр өөрчлөхөөс сэргийлэх, тогтоон барих, хариу үйлдэл үзүүлэх хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн тус хоёр улсын бэлэн байдлыг батжуулах зорилготой байсан гэж Японы батлан хамгаалах яам мэдээлжээ. Лхагва гарагт болсон хамтарсан сургуулилтад Японы F-35, F-15 тус бүр гурван сөнөөгч онгоц, АНУ-ын талаас B-52 сөнөөгч хоёр онгоц оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top