“Японы эрх баригчид батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаа нь маш чухал, дэвшилтэй алхам бөгөөд тэд энэ зорилтоо аль болох хурдан хэрэгжүүлнэ хэмээн бид найдаж байна” гэж АНУ-ын Цэргийн сайд Пит Хегсет Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүмитай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.
“АНУ, Японы холбоотны харилцааг улам бэхжүүлэхэд тогтоон барих, шаардлагатай тохиолдолд ялалтын төлөө байлдааны ажиллагаа явуулах зэвсэгт хүчнийг үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Хятад улс цэргийн хүчин чадлаа урьд урьдаас илүү эрчимтэй зузаатгаж, цэргийн түрэмгий үйлдэл гаргах болсон. Энэ бүс нутагт аюулгүй байдлын нөхцөл хүндэрсэн” гэж тэр онцолжээ.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи аравдугаар сарын 28-нд Токиод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа батлан хамгаалах хүчин чадлаа зузаатгаж, энэ чиглэлийн зардлаа нэмэгдүүлнэ гэж амласан байна.

Сэтгэгдэл ( 0 )