ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 17

Өнөөдөр 2022.10.17. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 07 цаг 14 минутад мандлаа, 18 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ядуурлыг үгүй хийхийн төлөө тэмцэх олон улсын өдөр. Аргентинд энэ өдөр Үнэнч байдлын өдөр.

Энэ өдөр Украины зохиолч Иван Драч, Америкийн анхны өнгөт арьст сансрын нисэгч Май Жемисон, кино продюсер Лоуренс Бендер, жүжигчин Майк Жадж, рэппер Эминем, Туркийн дуучин Таркан, Финландын авто уралдаанч, “Формула-1”-ийн аварга Кими Райкконен, Английн жүжигчин Фелисити Жонс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцжээ. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар нь Н.Хаянхирваа томилогдов.

1961 оны энэ өдөр Бурхантын хөндийд одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ.

1997 оны энэ өдөр УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцжээ. Санал хураалтаар 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2014 оны энэ өдөр Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр Тереза эх Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

1988 оны энэ өдөр алга болсонд тооцогдож байсан Бетховены аравдугаар симфонийг Лондонд анх удаагаа тогложээ.

1996 оны энэ өдөр Аслан Масхадов Чеченийн Ерөнхий сайдаар сонгогдов.

2018 оны энэ өдөр Керченскийн политехникийн коллеж дээр халдлага болж, 21 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top