Өнөөдөр 2022.10.14. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандлаа, 18 цаг 07 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 6 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр. Беларуст өнөөдөр Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баяр юм.
Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын “Nazareth” рок хамтлагийн дуучин Дэн МакКаферти, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1924 оны энэ өдөр Тажикийн Автономит Бүгд найрамдах улс болон Киргизийн автономит муж байгуулагджээ.
1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.
1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.
1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.
1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.
2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмирт улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )