Өнөөдөр 2022.10.13. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 07 цаг 08 минутад мандлаа, 18 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Байгалийн гамшгийг бууруулах олон улсын өдөр. Улс орнуудаас Азербайжанд Төмөр замын өдөр бол Тайландад Цагдаагийн өдөр.
Энэ өдөр Америкийн дуучин Сэмми Хагар, Жоуи Белладонна, найруулагч Крис Картер, дуучин, жүжигчин Мэри Осмонд, жүжигчин Келли Престон, Кейт Уолш, Их Британийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Саша Барон Коэн, Өмнөд Солонгосын дуучин, ВТS-ийн гишүүн Пак Жимин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1979 оны энэ өдөр БНМАУ-Никарагуа улсын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
1992 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Эдийн засаг, гадаад худалдааны компанийн хариуцан барьсан Монголын шилэн мозайкны үйлдвэр ашиглалтад оржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1900 оны энэ өдөр Зигмунд Фрейдийн гол ном болох “Зүүдний тайлал” ном гарчээ.
1923 оны энэ өдөр Туркийн нийслэл хот Истанбулаас Анкара руу шилжив.
1938 оны энэ өдөр Оросын найрагч Осип Мандельштамыг хувьсгалын эсрэг үйл ажиллагаанд буруутган дахин баривчилж, хөдөлмөрийн лагерь руу илгээжээ.
1957 оны энэ өдөр Мао Зэдун улсын хуралдааны үеэр “Олон ном унших хэрэггүй” гэж хэлсэн байна.
1958 оны энэ өдөр Паддингтон бамбаруушны тухай анхны ном хэвлэгджээ.
1976 оны энэ өдөр Челябинск саятан хот болж байв.
1998 оны энэ өдөр НАТО Холбооны Бүгд Найрамдах Югослав улсад Косовогоос цэргээ гаргах шаардлага тавьжээ.
Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Эл өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Тэрсүүд өдөр.
Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )