ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

Өнөөдөр 2022.10.12. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 07 цаг 07 минутад мандлаа, 18 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Хүүхдийн өдөр бол Коста Рикад Соёлын өдөр, Аргентинд Соёлын олон янз байдлыг хүндэтгэх өдөр, Испанид Үндэсний баярын өдөр, Экваторын Гвинейд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Австралийн жүжигчин Хью Жекман, Оросын дуучин Жасмин, Испанийн дуучин Мелоди, Америкийн жүжигчин Жош Хатчерсон, Оросын мэргэжлийн боксчин Мурат Гассиев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1901 оны энэ өдөр Теодор Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн ордныг албан ёсоор Цагаан ордон гэж нэрлэжээ.

1929 оны энэ өдөр Олон улсын агаарын ачаа тээвэрлэлтийн зарим дүрмийг нэгтгэх Варшавын конвенцыг баталсан байна.

1940 оны энэ өдөр Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Концертын заалыг нээжээ.

1956 оны энэ өдөр Ту-104 онгоцны олон улсын анхны зорчигч тээврийн нислэг Москва-Прага чиглэлд болжээ.

1968 оны энэ өдөр Мехикод Олимпын XIX наадам нээлтээ хийжээ.

Мөн Экваторын Гвиней Испаниас тусгаар тогтнов.

1982 оны энэ өдөр Лондоны Ялалтын парад болжээ.

2003 оны энэ өдөр Михаэл Шумахер «Формула-1»-ийн түүхэнд анхны зургаан удаагийн дэлхийн аварга болов.

Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top