ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Өнөөдөр 2022.10.11. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 07 цаг 05 минутад мандлаа, 18 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын охидын өдөр. Мөн Олон улсын сонин зөөгчдийн өдөр юм. Дэлхийн улс орнуудаас Македонд өнөөдөр Хувьсгалын өдөр бол Башкортостанд Бүгд найрамдах улсын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Шон Патрик Флэнери, Люк Перри, Жэйн Краковски, Мэттью Бомер, Английн жүжигчин Стивен Мойер, Австралийн жүжигчин Клаудиа Ли Блэк, Азийн алдартай жүжигчин Такэши Канэширо, Оросын уран гулгагч, олимпын аварга Елена Бережная, Францын хөлбөмбөгч Жереми Жано, Уругвайн хөлбөмбөгч Маурисио Викторино, Ирландын хөлбөмбөгч Шэймус Коулман зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр Хятадад “Шинхайн хувьсгал” гарч, бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Түвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн БНДундад Иргэн улсыг байгуулах шийдвэр гарчээ.

1966 оны энэ өдөр Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Анхны радио удирдлагатай нислэг Францад болжээ. Нислэг нэг цаг орчим үргэлжилж, онгоц 100 км зайг туулсан байна.

1919 оны энэ өдөр “Хендли Пейж Транспорт” компани анх удаагаа онгоцонд өглөөний цай өгчээ.

Мөн энэ өдөр ОХУ-д иргэний дайн эхлэв.

1922 оны энэ өдөр Ирланд улс Үндсэн хуулиа баталжээ.

1944 оны энэ өдөр Тува ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орж байв.

1984 оны энэ өдөр Америкийн эмэгтэй сансрын нисэгч Кэтрин Салливэн “Челленжер” хөлгөөр анх удаагаа задгай сансарт гарчээ.

1999 оны энэ өдөр Их Британийн одон орон судлаач Жон Мюррей өөрийн тооцооллоороо Нарны эргэн тойронд аравдугаар тойрог замд Юпитерээс том хэмжээтэй асар том гараг оршин байна гэж мэдэгджээ.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Балжинням, Дашням давхацсан өдөр.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top