ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Өнөөдөр 2022.10.10. Энэ оны 283 дахь өдөр. Он дуусахад 82 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 04 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 11 градус, цэлмэг байна.

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр. Мөн Цаазын ялын эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Фижи улсад өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Финландад Утга зохиолын, Кубад Тусгаар тогтнолын, Польшид Мод тарих, Шри-Ланкад Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр мэндэлсэн алдартнуудаас дурдвал, Италийн анхны сансрын нисэгч Франко Малерба, Францын жүжигчин Франсис Перрен, Ипполит Жир, Америкийн дуучин, жүжигчин Дэвид Ли Рот, Английн хөл бөмбөгч Тони Адамс, Оросын жүжигчин Филипп Янковский, Мексикийн найруулагч Карлос Рэйгадас, Оросын программист, “ВКонтакте” цахим сүлжээг үндэслэгч Павел Дуров, Аргентины хөл бөмбөгч Эсекьель Гарай нар юм.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас сөхвөл:

2005 оны энэ өдөр Нүхтэд “Хэн Ёоу Юань Техникийн хөгжил” ХХК-ийн Монгол Улс дахь жишиг барилгын тууз хайчлах ёслол болжээ.

2016 оны энэ өдөр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхтай хотыг бий болгох нь“ уриалгад Монгол Улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1933 оны энэ өдөр АНУ-д дэлхийн анхны угаалгын нунтаг худалдаанд гарчээ.

1945 оны энэ өдөр Солонгосын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдав.

1963 оны энэ өдөр Цөмийн зэвсгийг агаар, сансар, усанд туршихыг хориглосон гэрээг баталжээ.

1964 оны энэ өдөр Токиод Олимпын XVIII наадам эхэлж байв.

1990 оны энэ өдөр Киевийн оюутнууд Украиныг тусгаар улс болгохын төлөө өлсгөлөн зарлажээ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top