ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Өнөөдөр 2022.10.06. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 06 цаг 58 минутад мандлаа, 18 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө -7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Шри-Ланкад Багш нарын өдөр, Египетэд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Шведийн жүжигчин, фото модель Бритт Экланд, Америкийн жүжигчин Элизабет Шу, Малайзын хаан V Мухаммад, Английн хөлбөмбөгч Жое Льюс, Америкийн модель Жордан Миллер, Данийн хөлбөмбөгч Каспер Долберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1949 оны энэ өдөр БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Мөн БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг тасалжээ.

Мөн БНМАУ-ын энх тайвны талынхны үндэсний бага хурал хуралдав. Хурлаар энх тайвныг хамгаалах Монголын байнгын хороо байгуулагджээ.

2009 оны энэ өдөр Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1908 оны энэ өдөр Крит Туркээс тусгаар тогтнож, Гректэй нэгджээ.

1918 оны энэ өдөр Польш улс тусгаар тогтножээ.

1920 оны энэ өдөр Кремльд Английн зохиолч Герберт Уэллс, Владимир Ленин нар уулзсан байна.

1960 оны энэ өдөр Нью-Йоркт Стэнли Кубрикийн «Спартак» киноны нээлт болжээ. Гол дүрд нь Кирк Дуглас тоглосон билээ.

1977 оны энэ өдөр “МиГ-29” сөнөөгч онгоцны анхны нислэг болов.

1979 оны энэ өдөр Ромын пап II Иоанн Павел түүхэнд анх удаагаа Цагаан ордонд зочилжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top