ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Өнөөдөр 2022.10.04. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 06 цаг 55 минутад мандлаа, 18 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын амьтдын өдөр. Мозамбикт өнөөдөр Эв найрамдлын өдөр бол Лесотод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Швейцарийн химич, 2002 оны Нобелийн шагналт Курт Вютрих, Америкийн зохиолч Энн Райс, Оскарын шагналт жүжигчин Сьюзан Сарандон, жүжигчин Дакота Жонсон, Алисиа Сильверстоун, Австрийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кристоф Вальц, Оросын алдартай программист Евгений Касперский, Орос-АНУ-ын дуучин, “Тату” хамтлагийн дуучин байсан Лена Катина зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2010 оны аравдугаар сарын 4-5-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр Лондоноос Нью-Йорк руу тийрэлтэт онгоцны анхны тогтмол нислэг эхэлжээ.

1991 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Прибалтийскаас бусад бүх бүгд найрамдах улс эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв.

2000 оны энэ өдөр шүүх алдарт Жон Ленноныг хөнөөсөн этгээдийг хэргээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж, хугацаанаас нь өмнө суллахаас татгалзжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top