ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Өнөөдөр 2022.09.23. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 06 цаг 40 минутад мандлаа, 18 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдүүд дунд сургуулиа төгсөхгүй байх явдалтай тэмцэх олон улсын өдөр. Улс орнуудаас Литвад өнөөдөр Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Киргизэд Киргиз хэлний өдөр, Саудын Арабд Үндэсний баярын өдөр, Брунейд багш нарын өдөр.

Энэ өдөр Шведийн зохиолч Пер Улов Энквист, Польшийн жүжигчин Януш Ежи Гайос, Испанийн дуучин Хулио Иглесиас, Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин, Италийн хөлбөмбөгч Паоло Росси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923 оны энэ өдөр Болгарт Есдүгээр сарын бослого эхэлжээ.

1937 оны энэ өдөр Оросын Архангельск, Вологодск муж байгуулагджээ.

1981 оны энэ өдөр Канадын Квебекд англи хэл дээрх зурагт хуудсыг хориглож байв.

1989 оны энэ өдөр Азербайжан хэл Азербайжан улсын албан ёсны хэл болжээ.

1997 оны энэ өдөр Yandex.Ru хайлтын системийг зарлажээ.

1999 оны энэ өдөр Хятадад хамгийн эртний хөгжмийн зэмсэг болох 9000 жилийн настай лимбэ олдсон байна.

2002 оны энэ өдөр Бельгид хүнд өвчтэй хүмүүсийн нас барахын өмнөх өвдөлтийг хөнгөвчлөх үүднээс өөрсдийнх нь хүсэлтээр нойрсуулах тухай хуулийг баталжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top