ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Өнөөдөр 2022.08.09. Билгийн тооллын 12. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа, 20 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын залуучуудын өдөр. ОХУ-д өнөөдөр Цэргийн нисэх хүчний өдөр бол Зимбабвед Батлан хамгаалах хүчний өдөр.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгч Чики Бегиристайн, Английн дуучин Танита Тикарам, Америкийн теннисч Пит Сампрас, жүжигчин Ребекка Гейхарт, жүжигчин Доминик Суэйн, Италийн хөлбөмбөгч Марио Балотелли, Английн супер модель Кара Делевинь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1960 оны энэ өдөр Цейлонд хэвлэлд хяналт тогтоожээ.

1962 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөлөг «Восток-4» хөөрөв.

1970 оны энэ өдөр Женис Жоплин Харвардын их сургуульд сүүлчийн тоглолтоо хийжээ.

1978 оны энэ өдөр Япон, Хятад улс энх тайван, нөхөрлөлийн гэрээ байгуулав.

2000 оны энэ өдөр Баренцевын тэнгист цөмийн шумбагч онгоц “Курск” живжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top