БЗД: ОУ-ын эко цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс Баянзүрх дүүрэгт Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар болсон.

Мөн Монгол Улсад суугаа элчин сайдын яамд өөрсдийн орныг сурталчлах, соёл, эх түүхээрээ аялуулах боломжтой. Өөрөөр хэлбэл тодорхой байршилд үндэснийхээ хэв шинжийг харуулсан тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Баянзүрх дүүргийн 23, 28-р хорооны нутаг дэвсгэр 300 га талбайг хамарч байгаа бөгөөд зарим тохижилтын ажил эхлээд байна. Энэ онд International Garden of Mongolia буюу Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнд хийгдэх хамгийн чухал ажил нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Ерөнхий төлөвлөлт юм.

“МSL” компани Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалах зорилготой энэхүү төслийн ерөнхий төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. Мөн энэ оны аравдугаар сард төслийн танилцуулга уулзалтыг хийхээр төлөвлөөд байна. Үүний өмнө Улаанбаатар хотын ундны усны нөөцийг хамгаалах зорилготой төслийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил хийгдэх ёстой. Тиймээс өнөөдөр ажлын хэсэг дээрх асуудлын хүрээнд уулзсан гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top