ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Өнөөдөр 2022.08.03. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 05 цаг 31 минутад мандлаа, 20 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 17 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нигерт Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Францын жүжигчин, найруулагч Матьё Кассовиц, Кубын волейболч, олимпын аварга Ана Фернандес, Канадын жүжигчин Эванжелин Лилли, Америкийн усанд сэлэгч, олимпын зургаан удаагийн аварга Райан Лохте, Беларусын биатлонч, олимпын дөрвөн удаагийн аварга Дарья Домрачева, Америкийн супер модель Карли Клосс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1914 оны энэ өдөр Герман улс Францад дайн зарлажээ.

1921 оны энэ өдөр Петроградын чекистүүд Оросын найрагч Николай Гумилёвыг баривчилжээ.

1926 оны энэ өдөр Лондонд анхны гэрлэн дохиог суурилуулав.

1950 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хятад улсыг НҮБ-д элсэхийг эсэргүүцжээ.

1952 оны энэ өдөр Хельсинкт олимпын XV наадмын хаалт болов.

1956 оны энэ өдөр Сирид төрийн эргэлт болжээ.

1960 оны энэ өдөр Нигер Францаас тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс сайжирна.

Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Модон хохимой өдөр.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top