БЗД: Бартаат замын тэмцээн болсон газар нөхөн сэргээлт хийлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Уржигдар буюу долдугаар сарын 30-нд дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд Гачуурт OFFROAD клубээс "Гачуурт кап" бартаат замын тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон, үзсэн залуучууд бүгд тэмцээний зохион байгуулалт, цар хүрээг өндрөөр үнэлж сэтгэл хангалуун байсан юм.

 

 

Тэмцээн зохион байгуулахын тулд зарим газрыг сэндийчсэн, ухсан байсныг зохион байгуулсан залуус нөхөн сэргээлтийн ажлаа амжилттай дуусгажээ. Удахгүй нөхөн сэргээсэн талбайдаа мод тарьж эко орчныг бүрдүүлэхээ мэдэгдсэн юм. Баянзүрх дүүргээс тэсвэр тэвчээр, эр зоригийн спорт болох бартаат замын спортыг дэмжих, шаардлагатай талбай бий болгох тал дээр залуустайгаа хамтарч ажиллана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top