Букингемийн ордны гадаа 350 модоор хийсэн АВАРГА мод байрлуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Их Британийн хатан хаан II Элизабетын хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан Букингемийн ордны гадаа модны хэлбэртэй инсталяц байрлуулахаар болжээ.

Ирэх зургаадугаар сард тэмдэглэх ойн баярын гол талбайн төвд байрлах 21 м өндөр модны загварыг “Heatherwick Studio” гаргажээ. Аварга модыг Их Британид ургадаг 350 төрлийн модоор бүтээх гэнэ. Энэ санаа нь II Элизабетын “Хатан хааны ногоон хөшиг” санаачилгыг илэрхийлж байгаа аж. Төслийн хүрээнд нийт нэг сая гаруй мод тарьсан байна.

Инсталяцыг мод болон гангаар хийх ба аварга модны мөчрүүд дээр хөнгөн цагаан саванд суулгасан 350 модыг байрлуулах аж.

“Моддын мод” гэж нэрлэсэн инсталяцыг тус улсын бүх дархны газар, хүүхдийн цэцэрлэгийг оролцуулан бүтээж байна гэж тус студийн үүсгэн байгуулагч Томас Хетервик онцолжээ.

Ойн арга хэмжээ дууссаны дараа аварга модыг буулгаж,  хөнгөн цагаан савтай суулгацуудыг ирэх аравдугаар сарын мод тарих улирал хүртэл хадгалж, нийгмийн бүлгүүдэд тараах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (202.126.89.160) 2022 оны 04 сарын 26

Сөнөж далд ор

0  |  0
Top