ШУУД I Хатан хаан II Элизабетыг СҮҮЛЧИЙН ЗАМД нь үдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Их Британийн хатан хаан II Элизабетыг сүүлчийн замд нь үдэх ёслол эхэллээ.

Хатан хааныг оршуулах ёслолд дэлхийн 500 улсын төр, засгийн удирдагч уригдсан билээ. II Элизабетыг оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй дэлхийн улс орнуудын удирдагч нар оролцох бол Орос, Беларус, Сири, Венесуэл, Афганистан болон Мьянмарын удирдагч нарыг уриагүй байна.

Их Британийн хатан хаан II Элизабет есдүгээр сарын 7-нд 96 насандаа таалал төгссөн билээ. Их Британийн хаан ширээг хатан хааны том хүү III Чарльз залгамжлан авсан юм.

Өнгөрсөн долоо хоногт хатан хаантай Их Британийн иргэд салах ёс гүйцэтгэсэн бол яг одоо II Элизабетыг оршуулах ёслол шууд дамжуулагдаж байна.


ШУУД ҮЗЭХ
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top