Л.Халтарын туулж буй үйлийн үрийг Б.Энх-Амгалан тарьсан

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зариг.мн сайтад "Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна" гэж ярилцлага өгчээ.

Дарханы замыг тавихын тулд Азийн хөгжлийн банкнаас зээл авч, тендер шалгаруулсан ч ажил нь төдийлөн урагшлахгүй байгаа. Зам тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөгөөр бол уг зам 2023 оны төгсгөлд  бүрэн ашиглалтад орно гэж буй.

Дарханы замыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд болонгуутаа 2019 онд хуулах шийдвэр гаргасан. Үүнээс хойш хэдэн мянган осол бүртгэгдэж, хэдэн хүний хөрөнгө үрэгдсэнийг хэн ч хэлж чадахгүй. Өдөрт л хэдэн арван хүний автомашины дугуй хагарч, эвдрэл үүсгэж, автомашины осол бүртгэгдэх болсон уг замыг даруй ашиглалтад оруулахыг иргэд шаардаж буй. Гэвч хөрөнгө санхүү, тендер сонгон шалгаруулалт зэрэг асуудлаас үүдэн дөрвөн жилийн турш шийдэж чадаагүй өдийг хүрлээ.

Өнөөдөр Л.Халтарын шүдний өвчин болсон энэ замыг Г.Дамдинням гишүүн дарханчуудын өмнөөс маш идэвхтэй нэхэж буй. Тэр ч ургаараа Л.Халтар үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна гэж аргаа барсан хариулт өгчээ.

Ер нь бол салбар толгойлж буй сайд хүний хийх ёстой ажлын нэг нь Дарханы зам мөнөөс мөн.

Б.Энх-Амгалангийн тарьсан үйлийн үрийг Л.Халтар үүрч яваа нь ч үнэн. Гэлээ гээд сайдын эрх ямба эдэлж яваа Л.Халтарын хувьд гомдоллон байж энэ суудалтайгаа зууралдах шаардлага байхгүй гэдгийг энд сануулах нь зүйтэй болов уу. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Энх-Амгалан өрөмийг хамчихаад явчихсан, Халтарт хусам л үлдсэн, тэрийгээ голоод олигтой хөдөлж өгөхгүй байгаа гэж л ойлгогдохоор байна даа, Дамдинням бол яах вэ дээ, зайлуул, зам ярьж дарханыхны тархийг угааж байгаад дахиад нахичих санаатай л гар, гэхдээ тар нь танигдаад эхэлсэн, одоо зам ярьж шоудахаас илүү амиа авч гарах нь л чухал болж байх шиг

1  |  0
Нн(66.181.189.102) 2025 оны 03 сарын 13

Энх-Амгалан хусмын шаачихаад Халтарыг шаварт хутгаж байна даа. ЗТХЯ гэж дээ хэдэн тэнэгүүдийн орогнодог газар болсон. Яамнаас хяналт хийж байгаа гарууд Дарханд тансаглахаас өөрцгүй л хийцгүйрсэн гарууд. Энд тэнд сул мөнгө гарах нь уу гэсэн нөхдүүд. Доржпалам авгайг сайн шалгах хэрэгтэй их юм гаран даа. Монгол компаниудад өгсөн бол одоо яаж ийгээд замтай сууж байгаа.

1  |  0
Top