Тэд бидний тухай: Монголын жагсаалын ард юу байна вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10

"Азиатский котёл", Улс төрийн тоймч Андрей Светлов

Том зүрхтэй, жижигхэн орон Монголын залуучууд ирээдүйнхээ төлөө санаа зовж, Засгийн газраа ажлаа хий хэмээн шаардаж жагслаа.

Жорж Буш тэртээ 2005 онд Монголыг “Ардчиллын цайз” гэж нэрлэж байсан нь тохиолдлын хэрэг биш. Социалист дэглэмээс салснаасаа хойш монголчууд маш хурдан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурсан юм. Энэ сарын 7-ны өглөө хэдэн зуу, мянган залуучууд Засгийн газарт шаардлага тавихаар Улаанбаатарын төв талбайд цугларлаа. Тэд Засгийн газраа ажлаа хийж чадахгүй байна гэж үзжээ.

Сүүлийн нэг сард Монголд барааны үнэ өсөн, инфляц үүссэн. Дэлхийн эдийн засгийн хямрал, эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотойгоор түүхий эд дээр л суурилдаг эдийн засагтай Монгол улсад амьдрал доройтжээ. ОХУ Монголын эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний 80 хувийг нийлүүлдэг бол Хятадын хувьд Монгол харамсалтай нь түүхий эд нийлүүлэгч төдий байгаа. Монголчууд Хятадад нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг нь экспортынх нь 60 хувь болж байгаа юм.

Дэлхийн эрчим хүчний хямрал, Украин, Оросын мөргөлдөөний улмаас монголчуудын бодит орлого огцом буурч, залуучууд Засгийн газрын ордны өмнө гарахаас өөр аргагүй болжээ. Монголчууд тайван жагсаалдаа санаа зовоож байгаа зүйлсээ бичсэн зурагт хуудастай гарсан байлаа. “Эх орондоо ийм цалинтай яаж амьдрах вэ” гэж нэг залуу бичсэн байсан бол нөгөөх нь картон цаасан дээр төгрөгөөр “Цаас, үзэг худалдаж авснаас мөнгөөр бичих нь илүү хямд байна” гэж бичсэн байв. Жагсаалын гол зорилго нь Ерөнхийлөгч, Засгийн газраа улс орны эдийн засгийг сайжруулахын төлөө ажиллуулах. Харин эрчим хүчний хамааралд байдаг Монгол улс эдийн засгаа яаж сайжруулах нь ойлгомжгүй.

Эсэргүүцлийн жагсаал шөнө болтол тайван амгалан үргэлжилж байсан ч 22:00 цагийн үед Цагдаагийн газраас жагсагчид асуудал үүсгэж эхэллээ гэж мэдэгдсэн. Зарим залуучууд архи ууж, чанга хашгаран, эмх замбараагүй байдал үүсгэх гэж оролджээ. Гэвч цагдаа нар байдлыг сайтар хянаж байлаа.

Монголд ард түмэн үзэл бодлоо илэрхийлэх ардчиллын зарчмууд энх тайвнаар хэрэгжиж байна. Төв талбайдаа гарч ирлээ, үгээ хэллээ, харин цагдаа нар ажиглаад л зогсож байв. Энэ эсэргүүцлийг өнгөрсөн гуравдугаар сард энэ талбайд болсон Украиныг дэмжсэн жагсаалтай эндүүрч болохгүй. ОХУ-аас Украинд тусгай ажиллагаа явуулж эхлэснээс хойш Төв талбайд Украины далбаатай цөөн тооны хүн жагсаж байсан. Тэднийг цагдаа нар төдийгүй Монголын неонацистууд нь ч хөөн тараасан билээ. Яагаад гэвэл Украины жагсаалыг ОХУ-ын эсрэг бодолтой, популист уриатай Монголын Ардчилсан нам зохион байгуулсан юм. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцож, нэр дэвшигч нь дөнгөж 6 хувийн санал авч байсан билээ.

Одоо Монголд эдийн засгийн байдал муудаж байгаад дургүйцсэн хүмүүсийн тоо өссөөр байна. Хэрэв дэлхийн эрчим хүчний зах зээлийн байдал тогтвортой болохгүй бол Засгийн газраас улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд маш их хүч чармайлт гаргах шаардлагатай болно. Харин ойрын үед байдал тогтворжих хандлага огт байхгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hunnu(192.82.80.126) 2022 оны 12 сарын 08

Tsuuhun heden hun Ukrainiig demjsen gene uu...za bolioroi ivan guai, heden zuun myanga bgaa shuu

0  |  1
Мангольский баран(202.179.26.42) 2022 оны 04 сарын 13

Оросууд Монголыг зөвхөн шоолж егөөдөж доош чихдэг расистууд.

1  |  3
С(119.40.98.26) 2022 оны 04 сарын 13

Зөвхөн Оросын өнцгөөс харсан бна. Зэвүү хүрчлээ.

3  |  4
Оо(202.9.47.0) 2022 оны 04 сарын 12

Офшор мөнгийг гаднаас оруулж ирээчээ тэр бол татвар төлөгчдийн мөнгө.

7  |  1
За (66.181.161.51) 2022 оны 04 сарын 12

Энэхүү нийтлэлийг уншаад ойлгож байгаа бол чи тэнэг гэсэн үг

3  |  1
Хн(77.38.148.28) 2022 оны 04 сарын 12

Үнэн бичиж дээ,авилгачид,офшортонгууд уншаасай

6  |  0
ZOCHIN(101.189.70.83) 2022 оны 04 сарын 12

ER N BOL AVILGALSHUUDEE . HUULICHID CH GESEN UMHII AVILGACHIDSHDEE...YMAR CH HERGIIG ERGUULJ CHADDADG HUULICHID

3  |  1
zochin(202.180.216.83) 2022 оны 04 сарын 12

Оффшорт байгаа хулгйчуудынхаа мөнгийг оруулж ирээчээ. МАН бүгд нийлж хулгай хийсэн болохоор болохгүй байгаа юм байхдаа.СҮ БАТБОЛДЫН оффшорт байгаа мөнгийг л оруулж ирэхэд нэг хэсэгтээ л хямрал нь дээрдэх бишүү.

10  |  0
Иргэн(103.212.118.96) 2022 оны 04 сарын 12

МАН ч дэохий нийтээр шившиг болж байна дөө

10  |  4
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 12

Mongolchuud teregnii mori shig ilchig shig tonuulchidaa turd uu gargajchihaad deeremdvvlchiheed vilee vzej bna daa.Neg musun alatsaj2 tiishee boloh bolsoon.Tesen gehed shorond amidarsanaas door amidarjm bna.

3  |  1
Жагсагч(66.181.187.147) 2022 оны 04 сарын 12

Оффшорт нуусан их хэмжээний валютыг оруулж ирэх, Хөгжлийн банкны гэмт хэрэгтнүүдийг шийтгэж өрийг төлүүлэх, хууль бус хувьчлалуудыгг цуцлах, тэтгэврийн нас нь хэтэрсэн Багабанди, Нямдорж, Бадамсүрэн мэтийн МАН-ын архаг хулгайчдыг төрөөс зайлуулж, тэдний нөлөөллийг таслаж, төр засгийг цэвэрлэх хэрэгтэй.

15  |  0
Top