Матросовын нэрэмжит Системийн динамик, Удирдлагын онолын хүрээлэн нь төрөл бүрийн шинж чанартай объектуудын математик загварчлал, хяналтын онолын аргачлал боловсруулах, мэдээллийн шинэ технологиудыг хөгжүүлэх, ашиглах чиглэлээр 1980 онд байгуулагдсан хүрээлэн юм.
Академич В.И.Бычков уг хүрээлэнгийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн бөгөөд “Байгаль нуурын байгаль орчны төлөв байдлын цахим мониторинг, шинжилгээний арга, технологи” сэдэвт цогц төслийн үр дүнгийн талаар танилцууллаа.
Энэхүү төслийн зорилго нь Байгаль нуур орчмын хүрээлэн буй орчны олон эх үүсвэрийн төрөл бүрийн оронзай - цаг хугацааны өгөгдлүүдийг цуглуулах, хадгалах, тэдгээр өгөгдлүүдийг машин сургалт, хиймэл оюуны аргаар боловсруулах, загварчлах ба цахим платформд суурилсан нэгдсэн мониторингийн систем байгуулах, хөгжүүлэх юм.
Төслийн судалгааны чиглэлүүдээс дурдвал:
Энэхүү төсөлд нийт 5 хотын 14 хүрээлэнгийн 210 эрдэмтэн, судлаач нар ажилласан байна.
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн болон ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэн Хөвсгөл нуурын байгаль орчны цахим мониторингийн нэгдсэн систем байгуулах, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 0 )