"Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд орно" гэх утга бүхий мэдээллийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу ХҮТ-4-өөс гаргасан мэдээлэл сошиал сүлжээгээр хөвөрч, олон нийтийг бухимдуулаад байна.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад "Өглөөнөөс хойш цахимаар ийм мэдээлэл цацагдаж эхэллээ. Манай банкны зүгээс ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд мэдээллийн санд бүртгэнэ гэсэн асуудал байхгүй. Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэх тайлбарыг өглөө.
Харин тухайн төлбөрийн мэдэгдэл гаргасан орон сууцны сууц өмчлөгчдийн холбооноос тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
"ХҮТ-4"-өөс гаргасан төлбөрийн нэхэмжлэх


Сэтгэгдэл ( 0 )