Таргалахаас сэргийлэх 12 хүнс

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Хэрэв та эрүүл биетэй мөн биеийн жингээ тогтмол хэмжээнд барих хүсэлтэй хоолны дэглэм барьж байгаа бол эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Тэд танд шаардлагатай эрдэс бодис, шим тэжээл, уураг болон энергийг өгөх болно. Мөн цатгалан мэдрэмж төрүүлж хэтрүүлэн идэхээс сэргийлж чадна. 

1. Чанасан төмс 

Чанаж болгосон төмс идэх нь өлссөн мэдрэмжийг дарах хамгийн шилдэг хүнс гэнэ. Түүнээс багахан идэхэд цатгалан мэдрэмж төрж хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Үүний зэрэгцээ танд шаардлагатай энергийг өгөх болно. 

2. Өндөг 

Олон төрлийн ашигтай элементүүдээр баялаг тус хүнс нь 9 төрлийн амин хүчлийг агуулдаг бөгөөд уургаар баялаг хүнс юм. Өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүс өдрийн турш бага илчлэг авч турах хандлага өндөртэй болдог байна. Уургаар баялаг өндөг 36 цагийн турш бага идэхэд тусладаг гэнэ. 

3. Овьёос 

Ихэвчлэн өглөөний цайнд хэрэглэгддэг овьёос нь цатгалан мэдрэмж төрүүлэх чадвар мөн өндөр байдаг аж. Эслэгийн өндөр агууламжтай төдийгүй ус шингээх чадвар сайтай байдаг учир өдрийн турш илүүдэл илчлэг авахаас сэргийлдэг байна.

4. Буурцагт ургамлууд 

Эдгээрт олон төрлийн шош, буурцаг, вандуй, сэвэг зарам зэрэг багтана. Тэд таны ходоодыг талхнаас 31 хувиар илүү дүүргэх чадвартай гэнэ. Эрдэс бодис ихтэй, өөх тосны агууламж багатай эдгээр ургамлууд нь махыг ч орлох чадвартай байдаг аж.

 

 5. Алим 

Жимс бол таныг тэнцвэртэй хооллоход туслах чухал бүтээгдэхүүнүүдийн нэг. Тэр дундаа алим нь эслэгээр баялаг бөгөөд усны агууламж ихтэй учир цатгалан мэдрэмж төрүүлдэг байна. 

6. Цитрус жимс

Цитрус нь пектин ихээр агуулдаг, мөн шүүслэг байдаг учир турахад тустай хүнсний жагсаалтад багтжээ. Хоолны өмнө эсвэл хоолны дараа жүрж хэрэглэхийн хажуугаар илчлэгийн хэмжээгээ тааруулж чадвал жин өдөрт 7.1 хувиар хасагдах боломжтой гэнэ. 

7. Загасны мах 

Омега3 болон бусад амин хүчил, уургаар баялаг загас нь илүүдэл жинтэй хүнд хамгийн тохиромжтой хүнсний нэг. Тахиа болон үхрийн махнаас илүү цатгалан мэдрэмж төрүүлдэг байна. 

8. Өөхгүй мах

Өөхгүй мах нь уургаар баялаг байдаг аж. Тэр тусмаа жижиг биетэй амьтдын мах нь турахад тустай байдаг гэнэ. 

9. Зөөлөн бяслаг

Зөөлөн бяслаг нь бусад бяслагаа бодвол илчлэг бага уургаар баялаг байдаг аж. Тиймээс жингээ хасахыг хүсэгчдэд сайн туслах болдог байна. 

10. Нарийн ногоо 

Нарийн ногоонууд эзэлхүүн ихтэй ч илчлэг бага байдаг учир тус жагсаалтад багтжээ. Мөн ашигтай шим тэжээлээр баялаг уг хүнс нь тэнцвэртэй хооллолтын чухал бүрэлдэхүүн болдог байна. 

11. Попкорн 

Попкорн нь үр тарианаас гаралтай байдаг учир бусад төрлийн зуушнаас эслэгийн агууламжаараа өндөр байдаг. Ходоодонд их хэмжээний зай эзлэх ч илчлэгийн агууламж тун бага байдаг учир нэмэлтгүйгээр идэх нь тустай байдаг аж. 

12. Шөлтэй хоол 

Шөлтэй хоол сонгон хэрэглэх нь ходоодыг хурдан дүүргэж хурдан шингэхэд тустай байдаг. Шөлтэй хоол тогтмол хэрэглэх нь илчлэгийн хэмжээг бууруулж цатгалан мэдрэмжийг нэмэгдүүлж жингээ хасахад тусладаг байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu