Казахстаны "Спортын мисс"-ээр жүдоч бүсгүй шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Казахстанд тамирчин бүсгүйчүүдийн дунд “Спортын мисс” шалгарууллаа.

Спортын миссээр тодорсон бүсгүй энэ жилийн “Казахстаны мисс 2021” уралдаанд оролцох эрх авсан бөгөөд түрүүлбэл дэлхийн миссийн тэмцээнд ч оролцох боломжтой.

Санал асуулгаар Актаугийн Акмарал Жансаткызы 4598 оноогоор түрүүлсэн ч шалгалтаар түүнд  гадаадаас хуурамч санал маш их ирсэн нь тогтоогдож, тэргүүн байраа хураалгажээ. 

Ингээд Нур-Султанаас ирсэн жүдоч бүсгүй Айгерим Абилкадирова 3759 оноогоор тэргүүлсэн байна. Гэхдээ тэр өмнө нь “Казахстаны мисс” уралдааны үзэл санаанд тохирохгүй зар сурталчилгаанд оролцож байсан тул улсынхаа миссийн тэмцээнд оролцох боломжгүй ажээ. 

Харин 3528 оноотой Данагуль Карабай тамирчдөө төлөөлж, Казахстаны миссийн шалгаруулалтад оролцоно.

Акмарал Жансаткызы (Актау) - 4598 оноо (3034 хуурамч санал). 19 настай. Волейболын спортоор хичээллэдэг. 
 


Айгерим Абилкадирова (Нур-Султан) - 3759 оноо ("Мисс Казахстан-2021" уралдаанд зохион байгуулагчид оролцуулаагүй). 25 настай жүдоч бүсгүй Грэпплингийн дэлхийн аварга. Модель, жүжигчин.
 


Данагуль Карабай (Павлодар) - 3528 оноо ("Мисс Казахстан-2021"-д орно). Усанд сэлэлтийн спортын мастер. Нийт 70 гаруй гадаад, дотоодын тэмцээний медальтай. Спортын нэвтрүүлэгч.
 

Акерке Турдалиева (Туркестан) - 1284 оноо; 19 настай. Волейболчин.


Гулжайна Толеубай (Кокшетау) - 482 оноо. 20 настай. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top