Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авсантай холбоотойгоор тус эвслийн удирдлага бүх уулзалт, сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байгаагаа мэдэгдэхийн сацуу У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг биечилж уулзаж байгаа уулзалт сурталчилгаа зогсоон, цахим хэлбэрт шилжихийг уриалсан билээ.
Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэх аливаа хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөр зогсоож байна.
Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл ( 4 )
Хүрэлсүх нь новш болтлоо архидаад суртачилгаа нь цааш явах боломжгүй болсон гсээн.
XA XA XA XA !!!!!!!!!!!!!!!
Угаасаа ганц МАНгас 2 утсан хүүхэлдэйтэйгээ хамтран сонгууль болж тоглож байгаа шүү дээ. Энэ жүжгийг Ард түмэн зөвхөн ЦАГААН СОНГУУЛЬ-аар таслах боломжтой. Идэвхитэй оролц, идэвхитэй тэмц...
Covid туссан юмуу өрөвдүүлэх үзүүлбэр юмуу