Харуулын даргаа хөнөөж, оргосон ХОЁР ЦЭРЭГ зэвсэглэн, ууланд бүгжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг /2021.04.09/ шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Эл хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тэд "Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставд өнгөрсөн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар зэвсэг хэрэглэж, харуулын даргын амь насыг хөнөөсөн гэдэг мэдээллийг авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуулынхантай өнгөрсөн шөнө ажиллаж, хоёр цэргийн мөрөөр мөшгин ажиллаж байна" гэв.

Түүнчлэн "Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд, хөгөө нь Орхон аймгийн харьяат. Өнгөрсөн намар цэрэгт татагдаж ирсэн. Ар гэртэй нь холбогдсон, хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр нөхөр өнгөрсөн шөнөжин явж, өглөө айлын хүнээс мотоциклийг нь гуйж авч явсан байна. Тэд уул руу бүгсэн байдалтай байна. Нэг цэрэг 25 сумтай байдаг. Одоогоор тухайн хоёр цэрэг 45 сумтай яваа нь тогтоогдоод байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мгл(103.57.94.228) 2025 оны 03 сарын 13

Цэргийн алба хаасан хүмүүс бүгд мэдэж бгаа, эхний жил шинэ цэргийн амьдрал бас хэцүү шүү, дарамт бол их. Зарим үед дургүй зэвүүцэл хүрэх үе их л бдаг. Гэхдээ арай хүн алж болохгүй бхаа. Ер нь хүн дарамталдаг нөхдүүд нь хөгийн юмнууд л бдаг да, хүмүүжил муутай, онгироо сагсуу.

2  |  2
гэрлээ(192.82.74.252) 2025 оны 03 сарын 13

санаатайгаар хүн алсан алуурчид/ буудахаасаа өмнө бай буудаж сургуулилцгаасан/ , эх орноосоо урвагчид, дээрэмчдэд таарах ялыг нь өг, дараа дараачийн цэргүүдэд сургамж болно, дургүйгээ хүргэсэн даргаа буудаж алчихаад, оргоод яваад байж болохгүй

5  |  1
Zochin(103.212.119.87) 2025 оны 03 сарын 13

Daramtalj zodoj mungu nehehee bolih hetegtei tegvel ajil saijirna

6  |  0
Дорж(202.126.90.158) 2025 оны 03 сарын 13

Мал нохой шиг явахыг хүсээгүй хоёр залууд талархаж бн!!!!

13  |  2
Дорж(202.126.90.158) 2025 оны 03 сарын 13

Мал нохой шиг явахыг хүсээгүй хоёр залууд талархаж бн!!!!

8  |  2
зочин(66.181.185.56) 2025 оны 03 сарын 13

дарамтлагч, дэглэгчийн хувь тавилан ийм байгаа юм да, аргаа барсан аргагүй хамгаалалт байсан гэдэгт итгэж байна

12  |  0
М(66.181.161.7) 2025 оны 03 сарын 13

Маш нууц гэдэг киноны гай

4  |  1
Зочин(66.181.161.97) 2025 оны 03 сарын 13

Амиа хамгаалаад л буудсан бх хүн юм чинь зодож дарамтлахаар хэнч гэсэн амиа хамгаалдаг юм бгаа биздээ мөрөөрөө үхэхгүй сайхан хүүхэд нарт гай боллоо новшийн дансыг шалгавал таарна өчнөөн мөнгө авсан бж тараа

13  |  1
Davaajaw(202.55.188.106) 2025 оны 03 сарын 13

Армийг 100 ямаанд 60 ухна гэдэг шиг Яам,ерөнхий газар ,жанжин штаб,Хуурай замын командлал штаб ,Бригадууд гэсэн маш олон удирдлагатай ,үүнийхээ дагуу Бригадын генералуудтай болжээ.Жинхэнэ хариуцсан нь сайд, Хуурай замын командлагч бригадын генерал Амгаланбаатар нь хичнээн олон амь, бэртэл, дэглэлт хохирлоос сугарч үлдээд байна .тэднийг зайлуулаагүй цагт амь нас, хэрэг түвэг тасрахгүй ээ

5  |  4
Зочин (66.181.178.223) 2025 оны 03 сарын 13

Цэрэгт мөнгө нэхээд байгаа тийм байдал чинь л хүүхдүүдийг хүнд байдал оруулж байгаа юм биш үү

7  |  1
Irgen(202.126.90.148) 2025 оны 03 сарын 13

Er tsergiig tsereg shig bailgah heregtei, heterhii uls turjuuleed zavaaruulaad bhaar yavj yavj ur dun ni ene,

5  |  0
Зочин(202.9.40.162) 2025 оны 03 сарын 13

Зэвсэгт хүчний ялзралын үр дүн. 18-19 тэй хүүхдүүдийг элбэж байгаад дарамталж зодно, тамлаж гаж таашаалаа хангана, хувийн хэрэгцээндээ зарцлана. Хэн хүний мэдэж байгаа зүйл шүү дээ. Үхсэн элэнцгийнх нь ардын армийн нэр хүнд энэ тэр гээд шаацгаагаад байгаа юм. Татвар төлөгч эцэг эх, ах дүүгийнх нь мөнгөөр хүүдгэнэж байж үр хүүхдийг нь тамлан алж байгаа даварсан амьсгаа нар л байна. Хилээ манах хэдэн гэрээт цэрэг байхад л хангалттай. Бусдыг нь ТҮК-ийн ажилчин болгож хог цэвэрлүүл, нийгэмд хамаагүй тустай ажил болно.

8  |  3
zochin(202.21.124.22) 2025 оны 03 сарын 13

Ene 2 huug ymarch daramt shahaltguigeer ter tsergiin angiin buh huuli bus zuiliig bugdiig yriulah heregtei.Sereglen gj Hiliin tsergiin neher UIHd yaj garch irsen.

3  |  0
Зочин(202.9.46.217) 2025 оны 03 сарын 13

Дарамт байсан байх гээд өмөөрөөд байгаа хүмүүс алуурчдыг бэлтгэж байгаа юм байна л даа.Хүнийг алж болно гэж хүмүүжүүлэхийн оронд хүн лүү гар далайж олохгүй муу юм хийж болохгүй гэж хүмүүжүүлэх хэрэгтэй.хүүхдээ өмөөрдөг хүмүүс их байна ээжүүдийн ухамсар муу байна дарга нь дарамталсан гээд дан хүнээс өө хайна өөрөөсөө эхлээд шалтгаанаа хай би хүүхдээ яаж хүмүүжүүлж бөйна гэж

5  |  9
Зочин(192.82.70.105) 2025 оны 03 сарын 13

Дэгэлдэг болоол ийм үйлдэл гаргасан байх тэрнээс биш зүв зүгээр байгаа хүн хөнөөхүү өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл хийгээд хөөрхий цэргүүд

5  |  0
Зочин(66.181.161.31) 2025 оны 03 сарын 13

Аавын хүүгээр их оролдвол офицер байтугай генерал ч үхэх байх шүү.Наад бүтэцээ өөрчил.

15  |  0
зочин(192.82.78.183) 2025 оны 03 сарын 13

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

5  |  0
зочин(192.82.78.183) 2025 оны 03 сарын 13

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөв

1  |  0
зочин(192.82.78.183) 2025 оны 03 сарын 13

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n

3  |  0
(59.153.114.253) 2025 оны 03 сарын 13

MUU LALARIN DARGA MARGA GESEN LALARUUDIG BUUDAJ BAIH HEREGTEI

2  |  4
Зочин(103.140.11.209) 2025 оны 03 сарын 13

Аж богдын нуруунд бүгж дээ. Нутгийн иргэд малчид анхаарал, болгоомжтой байлгүй горьгүй нь. Тэд уулнаас холдож , нутгийн гүн рүү явж чадахгүй. Ойрын сум нь Цээл, Цогт тэнд хүрч чадахгүй ангаж цангаж үхнэ. Энэ том нуруунд удаан нуугдаж, бүгж зугтаад байх боломжтой. Машин тэрэг явахад хэцүү.Явганаар л самнаж бүслэж, хааж, отож баривчлана

1  |  4
зочин(66.181.179.43) 2025 оны 03 сарын 13

Уул гэж сүртэй ,юм ,байхгүй баймаар.

3  |  1
Зочин(202.126.88.149) 2025 оны 03 сарын 13

Боловсролтой мэргэжлийн цомхон армитай болое доо. Фрацын легион шиг. Өндөр цалин хангамж өг, хугацаат албыг болъё оо.\nДанхар бүтэцтэй үр дүн муутай ийм бохир албаар яахийн. Цэрэг хүмүүжил нэртэй орос школа с салах цаг болсон. Соц үеийн цэргийн диктатур үүргээ гүйцэтгэсэн, цаг үе, нийгэм, хүний зан төлөв эрс өөрчлөгдсөн шүү.

8  |  1
шударга иргэн(202.126.89.61) 2025 оны 03 сарын 13

Амиа л хамгаалсан байх. 18хан настай хүүхдүүд зүгээр ч нэг хүн буудахгүй.

10  |  2
zochin(202.126.89.61) 2025 оны 03 сарын 13

Тэр буудуулсан дарга нь архи уусан л байгаа. Зодож нүдээ биз. Манай хүчнийхэн тэр муу 2 хүүхдийг битгий алчаасай даа. Хүний үрс шүү дээ цэрэг ч гэсэн.

7  |  4
шударга иргэн(202.126.89.61) 2025 оны 03 сарын 13

Хөөрхий 2 хүүхэд нэг яргачин салаан даргаас болж амьдралаа сүйтгэлээ. Цэрэгт эрс шинэчлэл хийх болжээ.

10  |  1
Май лалраа(66.181.161.114) 2025 оны 03 сарын 13

Өмхий хасгийн шээс аллах акбар, өмхий сүг машнууц 3 анги гэсэн амь амьсгаа хаана байгаа нь мэдэгдэхгүй өмхийрсөн ацнуудаа шинжаандаа очиж хятадда шаалгаарай.... Хаха

1  |  7
GOOD(103.57.94.66) 2025 оны 03 сарын 13

AMIA HAMGAALJ SUR ZALUUSAA

5  |  1
Луйварчинг шанаадагч(150.129.142.164) 2025 оны 03 сарын 13

Маш нууц киноны 3р анги юм биш үү. Одоо луйварчин залууд нэг шанаа өгөхөд хулхидсан нь бус шанаадсан нь буруутай болж хуулиар шийтгүүлдэг.

4  |  2
ALLAH AKBAR(103.57.94.66) 2025 оны 03 сарын 13

MUU HUJAA ARHICHIN PZDA UHEJ BAIVAL TAARNA,BUSDIIG NI CH GESEN UMNUU SUGDUULJ BAIGAAD TARHII NI ZAD BUUDAH HEREGTEI

2  |  4
З(64.119.24.12) 2025 оны 03 сарын 13

Цэргүүдээ ингэтэл нь дээрлэхсэн байна. Үхсэн нь буруутай. Амиа л хамгаалсан байх

5  |  3
Зочин(66.181.185.40) 2025 оны 03 сарын 13

Манай орны цэрэг, батлан хамгаалахын байгууллагууд энэ сүүлийн жилүүдэд болж байгаа үйл явдлуудад маш нухацтай судалгаа хийж, үйл ажиллагааны эрс шинэчлэа л хийх цаг болжээ дээ. Улсын хэмжээнд том хэлэлцүүлэг явуулж цаашид батлан хамгаалахаа улам сайжруулах талаар бүх ард түмнээрээ хэлэлцүүлье. Үүнд эх, эцэг, багш сурган хүмүүжүүлэгчид, цэргийн байгууллага, залуучуудын төлөөллийг бүрэн хамруулах хэрэгтэй.

1  |  0
дорж(66.181.181.201) 2025 оны 03 сарын 13

одооны хүүхдүүд маш ёс зүйгүй бна хүмүүжлийн маш их доголдолтой бна эцэг эх багш нарын харьцаа бас доголдол бна

4  |  5
бага түрүүч.(66.181.178.129) 2025 оны 03 сарын 13

Цэрэг цэрэг болжээ.Цэргийн алба хаагч нарын ухамсар дорой багаа юм баына.3 жилийн цэрэг харин жинхэнэ цэрэг байж дээ.\nИйм эр эм нь мэдэгдэхгүй чалчгар дуракуудыг нойтон алчуураар шанаа өгвөл үхэж дуусах новшнууд Одоо ч цэргүүд шудрага ёс шаарддаг болсон юмуу даа.Цэрэгт чанга гар ухамсарын шанаа байх л хэрэгтэй.

3  |  7
бага түрүүч.(66.181.178.129) 2025 оны 03 сарын 13

Цэрэг цэрэг болжээ.Цэргийн алба хаагч нарын ухамсар дорой багаа юм баына.3 жилийн цэрэг харин жинхэнэ цэрэг байж дээ.\nИйм эр эм нь мэдэгдэхгүй чалчгар дуракуудыг нойтон алчуураар шанаа өгвөл үхэж дуусах новшнууд Одоо ч цэргүүд шудрага ёс шаарддаг болсон юмуу даа.Цэрэгт чанга гар ухамсарын шанаа байх л хэрэгтэй.

3  |  4
бага түрүүч.(66.181.178.129) 2025 оны 03 сарын 13

Цэрэг цэрэг болжээ.Цэргийн алба хаагч нарын ухамсар дорой багаа юм баына.3 жилийн цэрэг харин жинхэнэ цэрэг байж дээ.\nИйм эр эм нь мэдэгдэхгүй чалчгар дуракуудыг нойтон алчуураар шанаа өгвөл үхэж дуусах новшнууд Одоо ч цэргүүд шудрага ёс шаарддаг болсон юмуу даа.Цэрэгт чанга гар ухамсарын шанаа байх л хэрэгтэй.

1  |  5
zochin (49.98.131.187) 2025 оны 03 сарын 13

zodoj nudeed baih.r engej hariug barj bgaan ene shuu de zuv ...

9  |  1
Top