Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч иргэдийн амь нас, эд хөрөнгийг аварчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч гал түймрийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аварлаа

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн "Б"-ийн хашаанд өнөөдөр /2021.05.06/ шар өвс шатаж гал гарчээ. Иргэн Б гэртээ 6-2 насны гурван хүүгийн хамт байсан бөгөөд гэртээ байх зуур хүүхдүүд маань гал авч гарч тоглосон бололтой гэнэтхэн хашаагаар гал дүрэлзсэн гэх.

Тухайн иргэний ойролцоо 361 постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр нь өвс шатаж байгаа саарал утаа суунаглаж байгааг хараад шууд очиж галыг түргэн шуурхай унтраажээ.

Алба хаагчийн хэлснээр тухайн гал гарсан айлд гурван хүүхэд, өвөөтэйгөө байсан харин хажуу айлд нь зургаан хүүхэдтэй айл байсан гэж хэлсэн юм. Салхи ихтэй гал маш хурдан тархаж байсан учир хүүхдүүдийг бэртэж гэмтэхээс хамгаалах зорилгоор хашаанаас гаргаж дараа нь шатаж байгаа мод болон өвсийг унтрааж амжсан байна.

Хаврын улирал эхэлчихсэн хуурайшилттай байгаа эдгээр өдрүүдэд иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжлох мөн бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж галаар тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(192.82.75.72) 2025 оны 03 сарын 13

Өвс шатаагүй ээ. Өвсийг шатаасан .!

1  |  0
Top