Дуучин Д.Болдыг "Эм Ди Өү" ХХК-ийн захирлынх нь хувьд ЭРЭН СУРВАЛЖИЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг өчигдөр /2021.03.21/ эрэн сурвалжилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас цахим хуудаснаа нийтэлжээ. 

Гэтэл дуучин Д.Болд өчигдөр энэ тухайд "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байна шүү" хэмээн цахим хуудаснаа бичсэн. Олон нийтийн дунд тарсан "Эрэн сурвалжилж байна" гэх зарлалын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар өгсөн. 

Тэрбээр "Иргэний гомдол, шүүхийн захирамж, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлах зэрэг олон зүйл ангиллаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Дуучин Д.Болдын тухайд ХУД-ийн шүүхээс эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ журмын дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин суугаа хаяг дээрээ байхгүй тохиолдолд шүүхээс цагдаад даалгадаг. Энэ хүрээнд хийгдсэн ажил юм. Ингээд мэдээлэл гарсан даруйд дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажил зогссон байгаа. Улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл бол дотоод сан болон ЦЕГ-ын сайт дээр тавигддаг" гэлээ.  

Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Нийслэлийн зорчигч, тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит ААТҮГ-аас гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар "Эм Ди Өү" ХХК татаж, нэхэмжлэл гаргасан боловч байгууллагын байрлах хаяг тодорхойгүйн улмаас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Үүний дараа "Нийслэлийн зорчигч, тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит ААТҮГ-аас "Эм Ди Өү" ХХК-ийн хаягийг олох боломжгүй байгаа учир хуульд заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргасныг шүүх өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдөр "Эм Ди Өү" ХХК-ийг эрэн сурвалжилж шийдвэрлэжээ.

Тус компанийн захирлаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилладаг гэх мэдээллийг албаныхан өглөө.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.127.136) 2025 оны 03 сарын 13

yu yunii zahiral ch bai ter hun chini yum bgaa biz dee ternii huvid eren survaljlana ch geh shig MGliin tsagdaa bur neg zalhuu zambraagui bolsnii jishee

1  |  0
мэднэ(59.153.115.144) 2025 оны 03 сарын 13

Гомоодод явсан гэсэн шд

1  |  0
гг(66.181.190.161) 2025 оны 03 сарын 13

доор энэ мундаг залууг гутгаагаад бга лалрууд лав эрүүл биш ээ. Юу ч хийхгүй байж. Нэг муу гар утасны хулгайч нар л биз

1  |  2
ggg(122.201.22.131) 2025 оны 03 сарын 13

tiim 2 gunshaa muu batsaan

2  |  0
da(24.252.135.173) 2025 оны 03 сарын 13

Ene patsaan duuldag umuu Elool ginsheed l baidag shdee Hetsuu shuu Uvchilshuud uvduud baigaa um bol 103 duudahad yadgiin buu med

2  |  0
иргэн(150.129.140.233) 2025 оны 03 сарын 13

Хавчигнан хамаараараа гуншигнаж дуулна

1  |  1
Н(66.181.161.8) 2025 оны 03 сарын 13

Ац банди гуншигнасан зда гомо лагаа

1  |  1
mongol(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

huuhun shig novsh

2  |  1
Top