Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүрэгт ажлаа эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 30

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тамгыг нь хүлээлгэн өглөө.

Шадар сайд С.Амарсайхан ажлаа хүлээн авч, Шадар сайдын ажлын албаныхантай уулзлаа.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Төрийн ажил явуулахад сэтгэл, зүтгэл, хариуцлага, хяналт, судалгаа, төлөвлөлт, бас хурд чухал гэж үздэг. Төрийн шат шатны албанд энэ л шаардлагыг тавьж, энэ зарчмыг баримталж ажиллана.Улсын Онцгой комиссоос гарах шийдвэрийн ард олон түмний эрүүл мэнд, амь нас, ажил, амьдралын асуудал байдаг учраас шийдвэр болгоноо бодит тооцоо судалгаанд үндэслэж гаргахыг эрхэмлэнэ.Цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Ялангуяа төр засгийн аливаа шийдвэрийг ажил, амьдралд бодитоор хэрэгжүүлэх гол гүүр болсон төрийн алба хаагчид маань үүнд онцгой үүрэгтэй учраас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах болно.Өнөөдөр бид ямар эгзэгтэй нөхцөл байдалд байгааг бүгдээрээ мэдэж буй. Хариуцлагатай байна гэдэг нэг хүнээс эхэлдэг. Хариуцлага алдах ч нэг хүнээс эхэлж болно. Иймд хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна.Танхимын гишүүдтэйгээ, ард иргэд Та бүхэнтэйгээ хамтран, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах болно” гэсэн юм.

С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.  1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд  “Оюуны-Ундраа” группийн  гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.124) 2021 оны 01 сарын 31

Сэтгүүлч дуудаж л хийсэн ажлаа түмэн олонд сонордуулна биз дээ??!! Тэгэхгүй бол юу хийж байгаа нь сайн харагдахгүй ард түмэн юм хийхгүй байна гээд гомдоод сүйд болдог биз дээ? Сайн таниулж яваа!

0  |  0
З(103.212.118.81) 2021 оны 01 сарын 31

Содбаатар ч сайн ажилласанд ард түмэн баярлаж байгаа.танд амжилт хүсье. Эх орондоо улам ихийг бүтээгээрэй. Хүрэлсүхийг сайдын түшигтэй 2 хүн халагдах аар ажиллах урамгүй зориг мохсон гэж боддог

2  |  0
З(103.212.118.81) 2021 оны 01 сарын 31

Шуурхай ажлаа эхлээд тархалтыг яаралтай хумиж өгөөрэй.болохоо байлаа. Цагаан сараар хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй. Гадуур маш их тархсан байгаа .ард түмэнд мэдээлэл өгөхдөө хороог байршилтай нь сайн хэлж байвал маш сайн байна

4  |  0
зочин(103.212.116.117) 2021 оны 01 сарын 31

содбаатар сайд их зөв харьцаатай боломжийн төрд байх л хүний нэг дээ ажлыг үнэхээр зүтгэж хийж байсан хүн гэж үзэж банйа

3  |  0
зочин(66.181.161.27) 2021 оны 01 сарын 31

содбаатар муу ажилаагүй харин дараагын ээлжний нөхдүүд ирчихээд болихоос яахав хааны алба хаяатай эзний алба ээлжтэй хойно

1  |  0
зочин(66.181.161.27) 2021 оны 01 сарын 31

сэтгүүлчид дуудаж попордохоо ажил хэрэгч хүн болж хүн загнахаа анхаарахгүй бол үүрдийн биш зуурдын алба шүүдээ

5  |  0
Зочин(64.119.18.98) 2021 оны 01 сарын 30

Уок

0  |  0
Нийслэл(64.119.18.98) 2021 оны 01 сарын 31

Хичээл сургууль, өвөлжилт яах вэ, яамд нь ажлаа хийнэ биз, УОК хотын энэ тархалтыг зогсоох шуурхай арга хэмжээ аваачээ!!!!!!

4  |  0
Нийслэл(64.119.18.98) 2021 оны 01 сарын 30

Хичээл сургууль, өвөлжилт яах вэ, хариуцсан яамд нь ажлаа хийнэ биз, УОК хотын энэ тархалтыг шуурхай зогсоох арга хэмжээ аваачээ,

0  |  0
Top