ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 15

Өнөөдөр 2020.12.15. Энэ оны 350 дахь өдөр бол он дуусахад 16 хоног үлдэж байна.

Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа. 17 цаг 00 минутад жаргана. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -28 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын цайны өдөр. ОХУ-д өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Украинд Шүүхийн ажилтнуудын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Дон Жонсон, Испанийн мото уралдаанч Сете Жибернау, Оросын жүжигчин, найруулагч Юрий Колокольников зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1930 — Испанид төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтжээ.

1952 — Хятад улс Энэтхэгийн БНАСАУ-д гал зогсоох төлөвлөгөөг эсэргүүцэв.

1965 — Америкийн “Жемини-7” болон “Жемини-6А” сансрын хөлгүүд анх удаагаа багаар нислэг үйлдэж, сансарт анх удаагаа дөрвөн нисэгч зэрэг нисжээ. Тэд бол Фрэнк Борман, Жеймс Ловелл, Уолтер Ширра, Томас Стаффорд нар байлаа.

1976 – Самоа улс НҮБ-д элсжээ.

1989 — Румынд хувьсгал эхлэв.

Энэ өдөр үс засуулбал нас ахар болно.

Хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад таатай. Харин гүүр тавих, гөлөг тэжээхэд тохиромжгүй хэмээн дорнын зурхайд өгүүлжээ.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top