Намибын сонгуульд Адольф Гитлер ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Африкын өмнө хэсгийн Намиб улсын орон нутгийн сонгуульд Адольф Унона Гитлер ялалт байгуулсан байна.

Тэрээр эрх баригч “Баруун Өмнөд Африкийн ардын нэгдэл” намаас нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд Ошана мужийн Омпунджа хотын төлөөлөгчдийн хуралд сонгогджээ.

“Аав маань Гитлерийг шүтдэг байсан хүн. Гэхдээ энэ хүн ямар их гэм нүгэл үйлдсэнийг эцэг маань бүрэн ухаараагүй байх л даа” гэж Адольф Унона Гитлер “Bild” сэтгүүлд ярьжээ.

Намиб улс нь 1990 онд бүрэн тусгаар тогтносон бөгөөд 1884, 1919 онд Германы колони байсан юм. Дэлхийн нэгдүгээр дайнд Герман улс ялагдсаны дараа Британийн засаг захиргаа энэ улсад хяналтаа тогтоож 1990 оныг хүртэл захирсан билээ.

Намиб нь Германы соёл шингэсэн африкын улс бөгөөд хүн амынх нь дунд дөнгөж төрсөн хүүхдэдээ герман нэр өгөх нь  түгээмэл байдаг аж.


Эх сурвалж: RT

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ад(202.179.25.144) 2020 оны 12 сарын 04

Адолф Гитлер овоо доо ялалт байгуулчихаж. Намиб одоо хөгжнөө.

0  |  0
Top