Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Хүн өдөрт зургаан цаг тасралтгүй суугаа ажил хийхэд хөдөлгөөний шууд дутагдалд ордог гэх судалгаа байдаг. Хөдөлгөөний дутагдал бол өнөө үеийн чимээгүй тахал бөгөөд өвчлөлд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвт бичигддэг. Орчин үед хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх олон төрлийн арга хэрэгсэл байдаг ба эрүүл мэнд, гоо зүйн ач холбогдолтой арга хэрэгслүүдийн нэг нь нийтийн бүжгээр хичээллэх юм.

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийг соён гэгээрүүлэх аяныг зарлаад байгаа ба бүх нийтэд урлаг, гоо зүйн боловсрол олгох ажлын нэг хэсэг нь нийтийн бүжиг билээ.

Иргэдэд урлаг, гоо зүй, эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор “Нийтийн цэнгээнт бүжгийн үндэсний сургагч багш бэлтгэх” анхдугаар сургалт, семинарыг 2019 оны аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалт, семинарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийтийн цэнгээнт хөгжим, бүжгийн үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж, БСШУСЯ, Эрүүл мэндийн яам, СУИС, Стар дэнс клуб, Викторияа бүжгийн клуб зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа юм.

Сургалт, семинарт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 130 гаруй нийтийн бүжгээр хичээллэгч, сонирхогчид, төрийн болон төрийн бус байгууллагын хамт олон хамрагдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top