"Vogue" сэтгүүл Монгол уран бүтээлч "Wondha mountain"-ийг онцолжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 30

 

Залуу уран бүтээлч Wondha Mountain-ий "Divine Madness" нэртэй шинэ дууг алдарт "Vogue" сэтгүүл онцолжээ. 

Тус дууг Wondha Mountain, Шведийн уран бүтээлч Юн Линтэй хамтарч бүтээсэн аж. Дуу аравдугаар сарын 26-нд Youtube-д тавигдсан. Дуундаа өвөрмөц өнгө, төрхийг цогцлоож чадсан багтай монгол уран бүтээлч чухам хэн бэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. 

Дууныхаа клипэнд дизайнер Н.Одмөнхын урласан хувцасыг өмссөн нь "Vogue" сэтгүүлийн анхаарлыг татжээ. Учир нь өмнө жил дизайнер Н.Одмөнхыг мөн "Vogue" сэтгүүл онцолж байсан юм.

 Бүтэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
6677(64.119.24.238) 2019 оны 10 сарын 30

7776

0  |  0
Top