Селена Гомезын шинэ дуу таван өдрийн дотор 76 саяын хандалт авчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Сүүлийн нэг жилд олон хүнд зүйлийг давж, сэтгэл гутралтайгаа тэмцэж байсан 26 настай дуучин Селена Гомез таван өдрийн өмнө шинэ дуугаа цацсан. Одоогийн байдлаар түүний "Lose You To Love Me" дуу Youtube хуудаснаа 76 сая үзэлт аваад байна. 

Дуучин бүсгүй 2014 болон 2016 онд сэтгэл санааны хямралаасаа болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Олон жил сэтгэл гутралтай тэмцэж байгаа юм. 

Фенүүдэд нь жинхэнэ гэнэтийн бэлэг болсон тус дуу цацагдсанаасаа хойш маш олон хүнд хүрч байгаа юм. Мөн түүний аз жаргалтай байгаа зургууд цахим орчноор тарж байгаа нь сонсогчдынх нь сэтгэлийг амраажээ. 

Тэрбээр өөрийнхөө шинэ дууг "Надад маш их итгэл, найдвар хайрласан дуу" хэмээн тодотгосон юм. 

 


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top