Ардын дууны залуу үеийн төлөөлөл болсон дуучид болох Соёлын тэргүүний ажилтан Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нарын хамтарсан "Заллага" тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр болох гэж байна.
Тэдний хамтран дуулсан "Миний ардын сэтгэл цагаан", "Заллага", "Амар түвшин", "Ургацын далай" зэрэг дуунуудыг олон нийт тун ч сайн мэднэ.
Ардын дуугаар жигүүр хийн, ард олноо баясгаж яваа дуучид хамтран дуулсан дуунуудаа болон өөрсдийн бие даасан уран бүтээлүүдээ үзэгч олонд толилуулахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Тэдний хамтран дуулснаар ард түмний сэтгэлд тод хоногшсон уран бүтээлээс түүвэрлэн хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )