Экспорт оны эхний есөн сард өмнөх оны мөн үеэс 663.3 сая ам.доллароор өсжээ. Энэ өсөлтөд чулуун нүүрсний экспорт 312.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 247.8 сая ам.доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 40.9 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 93.6 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 179.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.8 хувийг эзэлж байгаа бол импортын 68.3 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )