Монголд анх удаа “Plus size” загварын шоу болно

Админ | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Монголд анх удаа Plus size буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу болох гэж байна. Илүүдэл жинтэй бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан том хэмжээтэй, загварлаг хувцасны сонголтыг нэмэгдүүлэх зорилготой өвөрмөц шоуг “MIROR ENTERTAIMENT” зохион байгуулах ажээ.

Загварын ертөнцөд махлаг бүсгүйчүүд хүч сорьж эхэлснээр илүүдэл жинтэй маш олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлэх болсон. Гэвч манайд энэ ойлголт тийм ч түгээмэл, зөв хандлагатай биш. Тийм ч учраас зохион байгуулагчид энэ төрлийн шоуг хийх нь зүйтэй гэж үзжээ.

Шоуны бүртгэл энэ сарын 10-16-ны хооронд үргэлжилж, 40 модель шалгаруулж, уралдаанд оролцуулах юм байна.

"Plus size" загварын шоу аравдугаар сарын 26-нд болно. Шоунд 25-аас дээш настай, 85 кг-аас дээш жинтэй, 168 см-ээс дээш өндөртэй бүсгүйчүүд бүртгүүлэх боломжтой.

Оролцох бүсгүйчүүдийн дунд 95 кг жинтэй мөртөө нугардаг эмэгтэй ч байгаа гэнэ. Гэхдээ бүсгүйчүүдийг уралдуулж, хэн нэгнийг ялагч болгох нь чухал биш, итгэл өгөх, загварын хэв маяг тодорхойлохыг хичээж байгаа гэдгийг зохион байгуулагч бүсгүйчүүд онцолж байна.


ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ
 

А.АЗЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.164.171) 2019 оны 09 сарын 13

хөөрхөн юмаа

0  |  0
(59.153.113.127) 2019 оны 09 сарын 13

аймаар юм бэ. хошин шогийн тоглолтын сурталчилгаа байлгүй дээ. бүдүүн мисс гэдэг шиг л юм болж.

0  |  0
Ойлгогч(103.10.23.146) 2019 оны 09 сарын 12

Б....н болохоос үхсэн биш, бусдад аятайхан харагдчихыг хүснэ л гэнэ шүү бас... Ер нь бол хүний хамгийн гол гоёл нь өөрийнх нь бие нь юм байгааншд. Илүүдэл жингүй байхад таар шуудай цоолоод өмссөн ч зохидгийм.

0  |  0
zochin(59.153.115.101) 2019 оны 09 сарын 11

pondgor bogs

0  |  0
Зочин(122.201.22.160) 2019 оны 09 сарын 12

Хэдэн гахайны тагалцаг шиг юмнууд гарч ирээд зогсоод байна уу, хэвтээ байна уу аль эсвэл суугаад байна уу гэдэг мэдэгдэхгүй элдвээр айлгүйтэх боллоо, сүүлийн үед. Хоол ундаа тохируулаад идэж чадахгүй завсар зайгүй хортой хоргүй юм хивсээр ийм болцгоож дээ...

0  |  1
Зочин(122.201.22.160) 2019 оны 09 сарын 12

Хэдэн гахайны тагалцаг шиг юмнууд гарч ирээд зогсоод байна уу, хэвтээ байна уу аль эсвэл суугаад байна уу гэдэг мэдэгдэхгүй элдвээр айлгүйтэх боллоо, сүүлийн үед. Хоол ундаа тохируулаад идэж чадахгүй завсар зайгүй хортой хоргүй юм хивсээр ийм болцгоож дээ...

0  |  1
Top