“Миний гэр-Миний хот” хөтөлбөр үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 05

Гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төсөл амжилттай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар, Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд техник технологийн ашиглан гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх дэд төслөөр гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” бичил хөтөлбөрийг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хороонд хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд (2019 оны 4-8-р сар)
 

  • Дахивар   хог   хаягдалаар   гар   урлалын  бүтээл   хийх  3   сарын сургалтанд СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулийн 90 сурагчийг хамруулан, уран бүтээлч сэтгэлгээ, байгаль орчин-ногоон хөгжлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэн ажиллав. Сургалтыг хороо, ЕБС-ийн багш удирдлагуудтай хамтран мэргэжлийн зураач, дизайнер, байгаль орчны мэргэжилтэнүүд удирдан чиглүүллээ. Сурагчид өөрсдийн бүтээсэн 200 гаруй бүтээлээр хамтарсан үзэсгэлэн гарган хорооны иргэдэд толилууллаа.
     
  • Цаасан шуумал урлалын аргаар бэлэг дурсгалын бүтээл туурвих 3 сарын сургалтыг тус дүүргийн 261 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнууд болон хорооны ээж нарыг хамруулан амжилттай зохион байгуулж, 50 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргав.
     
  • СХД-ийн 9, 10, 28-р хорооны иргэд, ТҮК-ийн оролцоотойгоор орчны хог хаягдалын нөхцөл байдлын тандалт судалгааг эхлүүллээ.

 

Төслийн үргэлжлэл (2019 оны 9-10 сар)
 

  • Орчны хог хаягдалын нөхцөл байдлын тандалт судалгаанд СХД-ийн 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр дэх ус зайлуулах далангийн ойролцоох 144 айлыг хамруулсан ба хорооны төлөөлөл болон ТҮК- ийн үйлчилгээ, мэдээлэл харилцааг сайжруулах, технологийн дэвшлийг ашиглах талаар санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна.
     
  • Хороодын    хүүхэд    залуучуудын    урлаг-байгаль    орны    талаарх мэдлэгийг дээшлүүлэх танин мэдэхүйн цуврал сургалтыг 9-р сараас эхлэн, СХД-ийн 67,76,105 дугаар сургааль, 261 дүгээр цэцэрлэгтэй хамтран, үргэжлүүлэн зохион байгуулж байна.
     
  • Дээрх хороодын иргэдэд үйлчдэх “Иргэдийн мэдээллийн төв”-ийг Баянхошуу дэд төвд удахгүй ашиглалтанд орох Бизнес инкубатор төвийн 1 давхарт нээх гэж байна. Энэ төвөөр дамжуулан бид хорооны иргэдэд хүргэх нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан цаг алдалгүй түгээх ажилд уг дэд төсөл хувь нэмэр оруулна. Энэхүү мэдээллийн төвд хүрэлцэн ирж төслийн явц болон төслийн үр шимийг хүртэх боломжийн талаар мэдээлэл авах бүрэн боломжтой.

“Миний гэр-Миний хот” бичил хөтөлбөрийн үйл явц, дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ub-subcenter.mn/ болон https://www.facebook.com/ubsubcenter/ цахим хуудсаар хүлээн авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мээдкү(66.181.161.24) 2020 оны 02 сарын 24

Хулан шаажиншдэ

0  |  0
matilda(197.234.221.133) 2020 оны 02 сарын 23

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

1  |  1
Top