Соёл, урлагийн ажилтны өдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Монгол улсын Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтын 2-р бүлгийн 2.31-д, тус тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Соёл урлагийн нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, ажиллагсдын хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг есдүгээр сарын 07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Соёл урлагийн ажилтны өдөр”-ийн арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, төрийн болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top