"Халхын гол - Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 30

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол, Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор "Халхын гол-Бид мартахгүй" хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2018.08.31/ Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж байна.

“Халхын гол- Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Сансарын нисгэгч Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Сансрын нисгэгч, хошууч генерал, Ж.Гүррагчаа болон ОХУ-ын сансарын нисгэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А.Жанибеков оролцоно. 

Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор дах танктай хөшөөний дэргэд дараах арга хэмжээ зохион байгуулагдах юм. Үүнд: 

16:00 цагт "Халхын гол" Дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн, 16:30 цагт Монгол- Оросын сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах 17:00 цагт арга хэмжээний нээлт, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчдийн тоглолт, 18:30 цагт "Мартах учиргүй 1939 он" шүлэг яруу найргийн өдөрлөг, 20:00 цагт "Зарлаагүй дайны оршил" монголын уран сайхны кино зэрэг гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top