Рутгер Хауэр нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 25

“Голландын жүжигчин Рутгер Хауэр 75 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ” гэж Variety мэдээллээ. Энэ сарын 19-нд нас нөгчсөн Хауэрийн оршуулгын ёслол хэдийн болсон гэж жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Стив Кенис ярьсан байна.

Театрын гэр бүлд төрсөн Рутгер (аав, ээж нь хоёулаа жүжиглэх урлагийн багш) 15 настайдаа гэрээсээ зугтаж, хөлөг онгоцонд суун, аялж эхэлсэн юм. Жилийн дотор Сингапур, Вьетнам, Пакистан, Канадад очиж үзсэн ч нүд нь өнгө ялгах чадваргүй болсон тул далайчны замналаа мартахаас өөр аргагүй болжээ.

Ингээд Амстердамын урлагийн сургууль төгсөж, Эзэн хааны театрт ажилд орсон байна. XV зууны үеийн тухай “Флорис” цуврал түүнд алдар нэр авчирсан. Энэ үеэр найруулагч Пол Верховентой танилцсан нь түүнийг Холливудад орох хаалга болж өгсөн билээ.

1988 онд “Escape from Sobibor” киноны дүрээрээ шилдэг туслах дүрийн “Алтан бөмбөрцөг” шагнал хүртэж байсан.

1999 онд Голландын “Зууны шилдэг жүжигчин” цол хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top