Монгол улсын үндэсний номын сангаас өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал, “Чингис хааны шүтээн хөргүүд” гар бичмэл ном судар, танка зургийн үзэсгэлэн, Чингис хааны холбогдолтой судалгааны номуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.
Хөтөлбөр:
“Чингис хааны тахилгын судалгаа” эрдэм шинжилгээний бага хурал
Эрдэм шинжилгээний хурлын дараа Үндэсний номын сан, Гандан тэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан тахилгын гар бичмэл ном судар, танка зургуудаас дээжлэн “Чингис хааны шүтээн хөргүүд" үзэсгэлэнг олон нийтэд толилуулна. Үзэсгэлэнд хувь цуглуулагчдын гар дээрх бүтээлүүд мөн тавигдана. Мөн үндэсний номын сан нэгдүгээр давхарт Чингис хааны холбогдолтой судалгааны номнуудын үзэсгэлэн худалдаанд Шинжлэх ухааны акапемийн түүх археологийн хүрээлэн, монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож, хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулах гэж байна.
Хаана: Үндэсний номын сан

Сэтгэгдэл ( 0 )