Төрийн албаны хуурамч үнэлгээг ХАЛНА

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдаас шалгалт авахаар болсон. Монгол Улс 192.4 төрийн албан хаагчтай. Тэдний олонх нь буюу 132 660 нь төрийн үйлчилгээнийх бөгөөд нийт албан хаагчдын 68.9 хувийг эзэлж буй ерөнхий үйлчилгээ болон бага, дунд боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хувьд энэ удаагийн үнэлгээ хамаарахгүй. Харин төрийн албан хаагчдын 9,8 хувийг эзэлж буй 18952 нь төрийн захиргааны ажилтнууд, 19,5 хувийг эзлэх 37433 төрийн тусгай албан хаагч нарын ажил мэргэжлийн төвшинг үнэлэхээр шийдвэрлэсэн байна.

Шалгалтын сургаар яам, агентлагийнхан ажилтнуудаа бэлтгэж эхэлсэн бололтой. Гэхдээ төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн үнэлгээ нь хэн нэгнийг үлдээх, эсвэл ажлаас чөлөөлөх зорилгогүй  гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс тайлбарлаж байгаа юм.

Өмнөх жилүүдэд гүйцэтгэлийн үнэлгээгээр С, D, F дүн авсан албан хаагч бараг байгаагүй. Дийлэнх нь А, В үнэлүүлж, нэмэгдлээ бүрэн дүүрэн эдэлж ирсэн ажээ. Энэ мэт хавтгайруулсан хуурамч үнэлгээг халж, бодитоор үнэлдэг, үнэлснийхээ хэрээр урамшуулдаг шинэ тогтолцоог нэвтрүүлэх эхлэлийг  шинэ хууль олгож байгаа юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.143) 2025 оны 03 сарын 13

Төрийн нэг байгууллагаас тэтгэвэрт гарч, тэтгэмжээ авчихаад дахин төрийн нөгөө байгууллагад ажиллаад байгаа тэтгэврийн өвөө, эмээ нарыг болиулаасай даа

1  |  0
зочин(59.153.87.163) 2025 оны 03 сарын 13

Ажил хийдэггүй тэтгэвэрийн насны ялхагар их зантай авгай нарыг суулгаж шинэ залуу хүмүүс гаргах шүүсийг нв шахаад ч чадваргүй салбараа дэмждэггүй архины зөвшөөрөл дамалдаг чавганц ажиллуулаад байх юм

1  |  0
ЗОЧИН(150.129.142.253) 2025 оны 03 сарын 13

ТӨРИЙН АЛБАНД ХЭН НЭГНИЙ ТАНИЛ ТАЛААРАА ОРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЖИНХЭНЭ МЭРГЭШСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛӨӨЛЛӨХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ДЭВШҮҮЛЖ ТОМИЛОХГҮЙ АВЛИГААР БҮГДИЙГ ШИЙДЭЭД БАЙНА ДАА

1  |  0
23(139.5.216.231) 2025 оны 03 сарын 13

төрийн албаны шалгалт өгч ажилд орсон хүнээс арын хаалгаар орсон хүний тоо хавьгүй их

1  |  0
зочин(66.181.188.42) 2025 оны 03 сарын 13

Төрийн албаны зөвлөл ийм бөөрөнхий мэдэгдэл хийж байхын оронд мэргэшлийн төвшинг шударгаар тогтоож, ажил хийдэггүй, хийх чадваргүй ажилтнуудаасаа салахыг зорилго болгох ёстой.

1  |  0
Top