Агаарын бохирдол: Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад 15.2 сая ам.доллар зарцуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран агаарын бохирдлоос эх хүүхдийг хамгаалах дөрвөн жилийн төсөлд 15.2 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг гаргах юм байна.

2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд Засгийн газрыг дэмжиж ажиллах юм байна.

“Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Цаг хугацаа шаардлагатай. Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг асуудал шийдэгдтэл хамгаалах шаардлага бий. Тиймээс хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүд өртөхийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс ярилаа.

Өвлийн улиралд Улаанбаатар хотын нарийн ширхэглэгт тоосонцор буюу РМ 2.5 өдрийн цагт 687 мкг/куб.метрт хүрсэн нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 27 дахин их байгаа үзүүлэлт юм. Хүүхэд дөнгөж эхийн хэвлийд бий болсон мөчөөс агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртөж эхэлдэг. Өнөөдрийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан нь уушгины үрэвсэл болж байна. Өөр нэг судалгаагаар Улаанбаатар хотын төвд амьдарч буй хүүхдүүд хөдөө амьдарч буй хүүхдүүдээс уушгины хэвийн үйл ажиллагаа 40 хувиар сул байгаа гэх судалгаа гарчээ.

Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх юм. Хөтөлбөрийг дээрх хоёр байгууллагаас гадна Их Британийн Ватерлогийн их сургууль, Азийн хөгжлийн банк, НЗДТГ, Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

Б.Азаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(45.117.35.5) 2025 оны 03 сарын 13

утаанаас сэрэмжлүүлье гэж байгаа бол тэр мөнгөөрөө жирэмсэн эхчүүд хүүхдүүдийг утаагүй газар эрүүл агаарт өвөлжүүлэх хэрэгтэй, Янданд шүүгч цахилгааны мөнгийг шөнө буруулна гэх мэт нь ямар ч нэмэргүй. ярьсаар байтал хавар болдог Өвчтэй хүүхэд төрдөг

1  |  0
matilda(156.0.213.22) 2025 оны 03 сарын 13

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

1  |  0
matilda(156.0.213.22) 2025 оны 03 сарын 13

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

1  |  0
Top