Монгол Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 15000 гаруй аж ахуйн нэгж байгаа ажээ. Тухайн байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс ажилтнууд нь төрийн 30 гаруй төрлийн үйлчилгээг хүртэж чадахгүйд хүрдэг байна.
Холбогдох байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй албан байгууллагад дөрвөн сараас хойш хугацаанд сануулах, албан бичиг хүргүүлэх, цаашлаад шүүхэд хандах зэргээр шат дараалсан арга хэмжээ авдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагын ажилтнууд гадаадад зорчих виз мэдүүлэх боломжгүй болох, арилжааны банкнаас зээл авч чадахгүй байх зэрэг хүндрэлтэй нүүр тулдаг байна.
Д.Дамдин

Сэтгэгдэл ( 1 )
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ӨР БОЛ ЗОХИОМОЛ ӨР ЮМ, НДЕГ ОГТ АЖИЛЛАДАГГҮЙ, ЕРӨНХИЙ ГАЗАР, ДҮҮРГИЙН БАЙЦААГЧ НАР ААНБ-ЫН ДАРГА, САНХҮҮГИЙН УДИРДЛАГУУДТАЙ НАЙЗАН ДУНДАА ОРЧИХСОН АВЛИГА АВЧ БАЙДАГ, ТОРГУУЛИА ХҮРТЭЛ ТАВЬДАГГҮЙ ЭСХҮЛ БАГАСГАДАГ, АМЬДРАЛ ДЭЭР АЖИЛ ДЭЭР ХАРЖ БАЙХАД НД МӨНГИЙГ ААНБ ТӨЛӨХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ, ЗАХИРЛУУД НЬ МӨНГӨТЭЙ ХИРНЭЭ ГАДААДАД ТЭНЭЭД Л ЗУГААЛААД Л ЯВЖ БАЙДАГ Ш ДЭЭ, НДЕГ, БАЙЦААГЧ НАР МУУ АЖИЛЛАДАГ, АЖЛАА МЭДДЭГГҮЙ, ААНБ-ЫН ГАРТ /МӨНГӨ/ ОРЧИХСОН ХАРААТ БАЙДГИЙГ МЭДДЭГ УЧРААС ТЭД УЛСАД ЭНЭ МӨНГӨӨ ТӨЛӨХИЙГ САНААТАЙГААР ХҮСДЭГГҮЙ БОЛЧИХСОН БАЙДАГ ЮМ,